Нүүр Байгаль орчин

Уянга сумыг “устгачихжээ”

Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг байгаль хамгаалах төрийн байгууллагуудын удирдлагууд нэгэн хэвлэлийн хурлын үеэр "Тус суманд олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуй нэгжүүдийг бид дуулгавартай болгосон. Одоо олборлолт явуулж байгаа том компаниудаас эхлээд нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг иргэд хүртэл ухсан газартаа нөхөн сэргээлт хийдэг болсон" хэмээн хэлж байв. Харамсалтай нь тэнд хүний урманд ганц ч метр газарт нөхөн сэргээлт хийгээгүй байсан юм. Өвөрхангай аймгийн Уянга гэх энэ сум Монгол Улсын алтжилтын бүсэд оршдогийг эрдэмтэд тогтоожээ. Анх 1993 онд тус сумын нутагт их хэмжээний алтны нөөц байгааг хайгуулын багийнхан тогтоосны дараа "Эрэл" ХХК энэ оноос эхлэн алтны олборлолт явуулсан байна.

 

Нөхөн сэргээгээгүй газрын хэмжээ 4256 га-д хүрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний хагас жилд 4256 га эвдэрсэн талбай буйг тогтоожээ. Эдгээр газрыг нөхөн сэргээх хөрөнгийг улсын төсвөөс бүрдуулэх болж хуулийн төсөл боловсруулж буй ч одоогоор зардлыг нь суулгаагүй байгаа хэмээн МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр ярьж байна.Тус газрын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор улсын байцаагчийн дүгнэлт, акт, албан шаардлагыг харьяа агентлагаар дамжуулан хүргүүлж, гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байгаа аж. Мөн хууль бусаар ашиглаж, олборлосон 134.7 сая төгрөгийн түүхий эд, материалыг улсын орлого болгож нэр бүхий 13 иргэнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

Уул уурхайн хэлмэгдэгсэд ба нөхөн сэргээлт

Архангай аймаг газар нутгийнхаа хэмжээгээр Өмнөговийг гүйцэхгүй, хоёр дахин бага. Харин алтны нөөц, ашиглалтын лицензтэй компаниудынхаа тоогоор бол зөвхөн Цэнхэр сум нь Өмнөговь байтугай бусад 20 аймгийг тэргүүлнэ.АМГ-ын албан ёсны мэдээллээр тус аймагт өнөөдрийн байдлаар уул уурхайн 89 лиценз олгожээ. Үүнээс Цэнхэр суманд 22 лиценз бүртгэл тэйгээс 17 нь алтных. Алтны энэ их баялгаасаа болж Архангай аймгийн Цэнхэр сум тэр тусмаа төрийн тахилгат Суварга хайрханаас эхтэй Орхон гол өнөөдөр улаан, лаг шавраар урсдаг болоод удлаа. Хүн, мал ундаалахын эцэсгүй болсон Орхон голын улаан “нулимс”-аас дайжсан нутгийнхан уулын амнаас урсах харз, булагаа бараадан нутаглаж эхэлжээ.

 

Уул уурхайн компаниудыг шалгана

Уул уурхай, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу шалгалт хийхээр болжээ. Тус шалгалтад  Дархан-Уул, Архангай, Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, ашигт малтмалын компани, аж ахуйн нэгжүүд  хамрагдах аж. Шалгалт өнөөдрөөс эхлэн  ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

   

Оюу толгой усыг дээд зэргээр арвилан хэмнэнэ

Монгол улсын хөгжлийн тулгуур болсон Оюу Толгой уурхай удахгүй анхны хүдрээ боловсруулж эхэлнэ. Уурхзйнхаа үйл ажиллагааг -явуулж, үр шимийг нь Монголын ард түмэндээ хүртээхийн тулд ус ашиглах нь зайлшгуй юм. Говьд ус бол чандмаиь эрдэнэ. Тиймээс Оюу Толгой ХХК говийнхны эрдэнэ болсон усыг үр дүнтэй ашиглах,  хамгаалах бодлогоо эн тэргуүнд тавьж, цаг үргэлж баримтлан ажилладаг. Үуний тулд усыг ариг гамтай хэрэглэх технологи нэвтрүүяэн ажиллаж байна. Оюу Толгой уурхайд ус хамгийн бага ашиглах тоног төхөөрөмжуүд суурилуулаад байна.

 

Байгалийн хийн алтан үе

Дэлхийн цаг агаар өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн ногоон технологи, ногоон хэрэглээг эрхэмлэх болсон. Америкт уламжлалт бус өрөмдлөг буюу хөндлөн өрөмдлөгийн бүтээмж нэмэгдэж өнгөрсөн жилээс 7 хувиар өсчээ.Хэрвээ АНУ-аас эхтэй өрөмдлөгийн шинэ технологийн хувьсгал дэлхийн улс орнуудад тархвал байгалийн хийн нийлүүлэлт маш ихээр нэмэгдэж, түүнийг дагаад үнэ нь хямдран эдийн засгийн хувьд ашигтай болно хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Гэхдээ энэхүү боломж зөвхөн байгаль орчинд нөлөө бага байж чадсан тохиолдолд үр ашгаа өгөх юм.

 

Салхин станцын ажил 40 хувьтай байна

“Ньюком грүпп” компанийн байгуулж буй салхин цахилгаан станцын барилгын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар станцын суурийн хүзүүвч, эхний ээлжийн 8 салхин турбин үүсгүүрийн 24 далбаа, бусад тоног төхөөрөмжийг барилгын талбайд аваачжээ. Салхин станцыг 11 дүгээр сар гэхэд барьж дуусгах аж. Ингэснээр 50 мегабаттын хүчин чадалтай байх бөгөөд ашиглалтанд орсноор жилдээ 170 сая кВт.цаг цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж нийлүүлэх аж. Энэ нь хоёр сая тонн усыг хэмнэж, 200 мянган тонн түүхий нүүрс шатаахгүй байх боломжтой юм байна.

   
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног18
mod_vvisit_counterЭнэ сар2485
mod_vvisit_counterНийт740555