Нүүр Уул уурхай

Өмнөговийн малчид уул уурхайн төслүүдтэй танилцжээ

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан, тус аймгийн нийт 15 сумын малчдын төлөөллийг оролцуулсан Сайн малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ. Уул уурхайтай хаяа залган амьдарч байгаа говийн малчдын хувьд салбарын хөгжилтэй хоршин уламжлалт мал аж ахуйгаа хадгалан авч үлдэх, хөгжүүлэх чиглэлд санал хэлэлцэх шаардлагатай асуудлууд олон бий. Энэ утгаараа зөвлөгөөний үеэр малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжууд болон уул уурхайтай хорших замаар үр дүнтэй хамтын хөгжлийг бий болгох тухайд санал солилцож, зөвлөмж гаргасан байна. Гол нь уул уурхайн үйл ажиллагаа нутгийн иргэдэд ээлтэй, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлаж, нээлттэй явагдах ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид онцолж байжээ.

 

“Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно

Канадын “Сентерра Гоулд” компани Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэдгийг Bloomberg мэдээллээ. Энэ сарын 9-ний өдөр компани уг зөвшөөрлийнхөө талаар мэдээлсэн байна. Нуруулдан уусгах технологийг хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар багагүй хугацаанд хөөцөлдөж, эсэргүүцэлтэй тулгараад байсан юм. Ийнхүү холбогдох зөвшөөрлүүдийг нь авснаар уурхайн үйл ажиллагааг дахин явуулж арванхоёрдугаар сараас эхлэн сар бүр 2.000 унц алт олборлох таамаглалтай байгаагаа “Сентерра Гоулд” мэдэгджээ.Үүнээс гадна тус компани Ашигт малтмалын газраас “Алтан Цагаан Овоо” төсөл дээрээ олборлолтын лиценз авчээ. “Алтан Цагаан Овоо” төслийн хайгуул эрчимтэй хийгдэж байгаа юм.

 

“Энержи Ресурс”-ын хувьцаа эзэмшигчид нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй

Mongolian Mining Corporation ТУЗ-н дарга, MCS группын ерөнхийлөгч, Ж.Оджаргалын энэ сарын 08-ны өдөр удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр хийсэн ярианаас хүргэж байна.“Энержи Ресурс” ХХК өнгөрсөн оны байдлаар дангаараа улсад 850 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт гэхээр том тоо яриад байдаг. Энэ их хөрөнгийг хаанаас босгож байгаа талаар тэр болгон хүмүүс мэддэггүй. Үүний талаар энгийн ойлголттой байх хэрэгтэй байх. Их хэмжээний ашиг олоод байгаа учраас энэ их хөрөнгө босч байгаа байх гэж ойлгож магадгүй. Тэгвэл энэ нь буруу ойлголт юм. Бид одоогийн ашиг, мөн ирээдүйд олох ашгаа урьдчилан тооцоолж барьцаалан асар их зээл авч хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид одоо 600 тэрбум төгрөгийн бонд гаргаж орон нутгийн хөгжил болон “Энержи Ресурс”-т хөрөнгө оруулалт хийж байна

 

Дөрвөн жилд нэг удаа болдог “MINExpo 2012” эхэллээ

АНУ-н Лас Вегас хотноо уул уурхайн салбарын хамгийн том олон улсын үзэсгэлэн яармаг эхэллээ. Тус үзэсгэлэн нь 1996 оноос эхлэн зохиогдсон бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдогоороо энэ салбарын хамгийн том чухал ач холбогдолтой гэж салбарынхан нь үздэг юм.Үзэсгэлэнг нээж “MINExpo INTERNATIONAL 2012”-ын тэргүүлэгч “Жой Глобал” компанийн захирал Мишейл В.Сутерлин үг хэллээ. Тэрбээр “2008 онд зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс энэ удаагийн үзэсгэлэн өргөн хүрээнд болж байна. Шинээр таван орон үзэсгэлэнд оролцож, 38 үндэстэн, 52000 төлөөлөгч, 79000 м2 талбайд өөрсдийн хийж бүтээсэн хамгийн сүүлийн үеийн технологиор оролцож байгаа юм.

   

Хүлээлт бас хүсэлт

Асар хурдтай давхиж байсан Хятадын эдийн засгийн уналт Азийн орнуудад доргилт өгч эхлээд байна. Олон улсын шинжээчид Азийн хямралын хоёр дахь давалгаа Хятадаас эхэллээ хэмээн бичиж байгаа юм. Хятадын эдийн засгийн удаашрал Монголын уул уурхайн салбарт  тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон.  БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл багасч, нүүрсний импорт нь 82.8 хувиар буурсан нь тус улсын  үндэсний бодлого болоод олон улсын зах зээлийн үнэлгээнээс  хамаарсан хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна.

 

“Бэрх-Уул” жоншны 2.1 сая тонн нөөц тогтоов

Монголын жонш, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Бэрх-Уул” хувьцаат компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших жоншны ордынхоо нөөцийг батлуулжээ. Ашигт малтмалын газар тус ордын ашигтай нөөцийг 50,52 хувийн агуулгатай 2.13 сая тонн гэж баталсныг тус компани албан ёсоор мэдээлсэн байна. Монголын жоншны хүдрийн нөөцийн дундаж агуулга нь 30 хувьтай байдаг бөгөөд “Бэрх-Уул” компанийн ордын агуулга өндөр хувьтай аж.

 

Дэлхийн хаана ч байхгүй хямд үнээр Монголын нүүрсийг экспортлодог

Хар алт буюу нүүрсийг дэлхийн зах зээл дээр чанараасаа хамаарч тонн нь 150-300 ам.доллараар худалдаалагддаг байна. Гэтэл Монголын нүүрс экспортлогч компаниуд нэг тонн нүүрсийг 33-117 ам.долларын хооронд худалдаж байгаа нь дэлхийн өөр ямар ч улс оронд байхгүй гайхалтай гэмээр хямд үнэ ажээ.Уг нь манай нүүрсний илчлэг чанар нь дэлхийд нэлээд дээгүүр байр эзлэдэг, цэвдэг ч багатай гэтэл юуны улмаас ийнхүү хямд үнээр урд хөрш рүү гаргадаг нь хачирхалтай.

   
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр125
mod_vvisit_counterӨчигдөр199
mod_vvisit_counter7 хоног1230
mod_vvisit_counterЭнэ сар4255
mod_vvisit_counterНийт716311