Нүүр Дэлхий дахинд

“MINExpo 2012” уул уурхайн салбарыг эдийн засгийн түлхэц болно гэж үзлээ

АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж буй “MINExpo 2012” амжилттайгаар үргэлжилж байна. Үзэсгэлэнгээс гадна салбар хуралдаан, сургалт зохиогдож байгаа юм. Тухайлбал эхний өдөр “Уул уурхайн салбар нь эрдэс баялагаар дамжуулан дэлхийг холбож, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох” сэдвийн хүрээнд зохиогдлоо Хурлын даргаар “Yale” их сургуулийн профессор, доктор Жейври Гартин даргалсан бол “Joy Global”-ийн гүйцэтгэх захирал Майк Сутерлин, “Newmont Mining”-ийн н гүйцэтгэх захирал Ричард О Брейн, “Freeport-McMoRan Americas”-ийн ерөнхийлөгч Рэд Конжер, “Peabody Energy”-ийн гүйцэтгэх захирал Грегорий Боес нар сонирхолтой илтгэлүүд тавьжээ.

 

“Газпром” цэвэрлэгээ хийнэ

Оросын нефть үйлдвэрлэгч “Газпром нефть” компани Москва дахь газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ цэвэрлэгээ, технологийн шинэчлэлд 14 тэрбум рубль буюу 446 сая доллар зарцуулахаар болжээ. Цэвэрлэгээ шинэчлэлийн ажил 2010 оноос эхэлсэн бөгөөд 2013 онд дуусгахаар төлөвлөжээ. Автомат цэвэрлэгээний багаж, хар тос, хүхрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл болон газрын тосонд бохирдсон газруудыг цэвэрлэх зэрэг ажилд дээрх мөнгийг зарцуулахаар тооцжээ.Өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд “Үйлдвэрийн үйл ажиллагаанаас шалтгаалан Капотня дүүргийн оршин суугчид бохирдсон агаараар амьсгалж байгаа төдийгүй устөрөгчийн сульфит зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна” гэж мэдэгдсэн байна.

 

Мечел Элга ордын 25 хувийг зарна

Оросын уул уурхай, металлургийн магнат Мечел компани өөрийн эзэмшдэг Элга коксжих нүүрсний ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад зарна гэдгийг өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Уг ордын тодорхой хэсгийг аль компанид хэдий хэмжээний үнээр худалдаалах талаар нарийн мэдээлэл одоогоор алга байна. Япон, Өмнөд Солонгос, Хятадын компаниуд худалдааны хэлцэлд оролцох магадлалтай ажээ. Mechel-ийн уул уурхайн салбар компани Mechel Mining -ын эзэмшдэг Элга ордын нөөц нь 2.44 тэрбум тонн бөгөөд тус компани 2014 он хүртэл уурхайн үйл ажиллагаанд 2.87 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөжээ.

 

Гангийн хамгийн том үйлдвэрлэгч алдагдалд оров

Хятадын ган үйлдвэрлэлийн салбар бүрэн зогсолтод ороод байна. Ашиг нь бараг тэгтэй тэнцэж бүтээгдэхүүний бөөгнөрөл дээд цэгтээ хүрээд байгаа аж. Хятадын банкнууд энэ салбарыг унагаачихгүйн тулд дахин хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүний бөөгнөрөлд огтхон ч нөлөөлсөнгүй, эрэлт улам л багассаар байгаа юм. Тус улсын Үндэсний статистикийн газраас гаргасан албан ёсны мэдээлэлд гангийн худалдаа их хэмжээгээр багассан үзүүлэлттэй гарчээ. 21st Century Business Herald сонин Хятадын Үндэсний статистикийн газраас 2011 онд төмрийн худалдаа 730 сая тонноос 683 сая тонн болж, 50 саяар багассан дүнтэй гарсныг нийтэлсэн байна.

   

Хятадад усны хомсдол нүүрлэж байна

Хятад улс нүүрсний хэрэглээгээ хязгаарлах оролдлого хийж байгаа ч жилийн хэрэглээ нь 4 тэрбум тонн руу “хурдтай” ойртож байна. Байгаль хамгааллын ТББ “Greenpeace”-ын мэдээлж буйгаар, тус улсын баруун зүгийн мужууд болон Өвөрмонголын нутагт шинээр байгуулагдах нүүрсний уурхай, үйлдвэр, станцын нөлөөгөөр 2015 он гэхэд нэмж 10 тэрбум тонн ус зарцуулагдах тооцоо гарчээ. Уг тооцоог тус байгууллага Хятадын Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөц баялгийн хүрээлэнгээр хийлгэсэн байна. Энэхүү усны шинэ хэрэглээ нь Шар мөрний жилийн урсацын зургааны нэгтэй тэнцэх хэмжээ ажээ.

 

Шинжаан-Уйгараас 570 тэрбум тонн нөөцтэй нүүрсний орд илрүүлжээ

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Хами дүүрэгт асар том нүүрсний орд илрүүлжээ. Тус ордыг “Сань Танху” гэдэг бөгөөд 570 тэрбум тонн орчим нөөцтэй юм байна. Энэ нь Шинжан Угайрын нийт нүүрсний нөөцийн 1/3-ийг, БНХАУ-ын нүүрсний нөөцийн 12 хувьтай тэнцэж байгаа ажээ.“Сань Танху” ордын төсөл нь Хятадын  нүүрсний ордын геологийн төслөөс хамгийн том нь болж байгаа гэнэ.

 

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт гурван жилийнхээ доод түвшинд очив

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ өмнөх сард огцом буурсан гэнэ. Тус улсын экспорт энэ оны эхэн уеийнхээс нэг хувиар, харин зургаадугаар сарынхаас 11.3 хувиар доошилсон бол импорт энэ сард 4.7-6.3 хувийн хооронд хэлбэлзсэн. Ийнхүү Хятад улсын гадаад худалдаа шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй бага хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн доод түвшин нь хэмээн "IHS Global Insight" компанийн Бээжин дэх салбарын мэргэжилтэн Алистер Торнтон мэдээлэв. Мөн өнгөрсөн сарын турш аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхэн үеэс 9.2 хувиар өсөж, зургаадугаар сарынхаас 9.5 хувиар доошилсон гэнэ. Жижиглэнгийн худалдаа энэ хугацаанд ухарсан үзүүлэлттэй гарчээ.

   
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног22
mod_vvisit_counterЭнэ сар2489
mod_vvisit_counterНийт740559