Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/plugins/system/vvisit_counter.php on line 62

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/plugins/system/vvisit_counter.php on line 95
Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаар санал шүүмжлэл өрнүүллэ


Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 198
Нүүр

Warning: strtotime() [function.strtotime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 198

Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаар санал шүүмжлэл өрнүүллэ

Print PDF

mining investment 2011 оны 08 дугаар сарын 18-нд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг “Иргэний танхим”-ын 132 дахь удаагийн хэлэлцүүлэг бөгөөд иргэдийн хүсэлтээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна гэж танхимын ажлын албаны дарга Д.Аззаяа нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Хэлэлцүүлэгт Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гардан хариуцаж ажиллаж байгаа төрийн албан тушаалтнууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, шинжээчид болон иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн нийт 100 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийн талаар танилцуулга хийж, иргэдийн асуултад хариулав.


Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах талаар гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд уралдаант шалгаруулалт явуулж, гэрээ хэлцэл хийсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ҮАБЗ-д өргөн бариад байгаа. УИХ-ын 2 тогтоол, УАБЗ-ийн зөвлөмж гарсан байгаа.Сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар, оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан гэлээ. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон гэж үзэж байна. Оролцогч талуудын туршлага санхүүгийн чадамж, олон улсын нэр хүнд зэргийг харгалзан үзэж гэрээ хэлцэл хийлээ гэв. Тавантолгойн орд газарт дэлхийн хэмжээний уурхай ажиллах ёстой, уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд тэргүүлэх, байгал хамгааллын нөхөн сэргээлтийн олон улсын стандартыг баримтлах шаардлагуудыг хангасан компаниудтай гэрээ хийнэ гэсэн болзлыг тавьсан гэв.


Түүнчлэн нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчдэд хүргэх, нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ. Сонгон шалгаруулалтад АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консорциум болон “Экстрата Коул” , “Валэй”, Люксембургийн “Арселар Метал” гэсэн 6 компани үлджээ.  

Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Төслөөс хүртэх үр өгөөж монголын талд 61 хувь,  хөрөнгө оруулагчдад 39 хувь оногдоно гэдэг тооцоо хийсэн тухай тэрээр мөн хэлэв. Танилцуулгийн дараа зарим асуултыг иргэд тавьж, санал шүүмжлэл  өрнөсөн юм.


МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Тавантолгойн гэрээ хаалттай далд явсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. МҮЭ бусад төрийн бус, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж хэлэлцэх ёстой гэж 8 удаа сануулсан боловч сонсоогүй гээд Засгийн газарт зөвлөсөн мэргэжилтнүүд, хөндлөнгийн шинжээчдийг монголын ард түмэнд ил болгооч гэдэг санал хэлэв. Төслийн техник эдийн засгийн үндэслэл монголын ард түмнээр хэлэлцэгдэхгүй байгаа, үндэсний хэмжээний дүгнэлтгүйгээр шийдэл гаргах ёсгүй гэж шүүмжиллээ.

“Хариуцлагатай уул уурхай” ТББ-ыг төлөөлж  н.Сүхбаатар гүйцэтгэл хийж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа бүрхэг байгаа гэж шүүмжилсэн. ҮАБЗ-ийн шинжээч н.Бадрал  цахилгаан станц болон бусад дэд бүтэц дайвар юм шиг яриад байгаа хандлагыг буруу гэв. Цахилгаан эрчим хүч хангамжийн асуудал одоо хүртэл тодорхой бус байгааг тэрээр шүүмжиллээ. Эрчим хүчний найдвартай хангамжийн асуудлыг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэрхэн ярилцаж байгааг тодруулж байв.


Тавантолгойн нүүрсний ордын төлөвлөлт ба гүйцэтгэлийн өнөөгийн байдлын талаар “Эрдэнэс МGL” компанийн гүйцэтгэх захирал Э.Энэбиш танилцуулсан. 2010 оны 12 сард байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа,  Тавантолгой орд газарт 5 жилийн дараа гэхэд зүүн Цанхийн хэсэгт байгаа Эрдэнэс Тавантолгойн уурхай, баруун Цанхийн хэсэгт байх стратегийн хөрөнгө оруулагчдын байгуулах уурхай, Энержи Ресурс Ухаа худгийн уурхай гэсэн 3 том уурхай ашиглалтад орно. Эдгээр уурхай дээр  дэд бүтэц, зам

, цахилгаан станцын уялдаа холбоо шаардлагатай.Энэ оны 7 сарын сүүлээр борлуулалтын анхны гэрээнд гарын үсэг зурж БНХАУ-ын төрийн өмчийн “Чайналко” компанийн охин компани болох “Чалко”- той гэрээ хийсэн. Мөн Хятадын 2 гангийн үйлдвэр оролцож байгаа. Япон Улсын “Иточу Мицуи”, БНСУ-ын “Корес” мөн оролцож байна. Үнийн хувьд 70 ам доллараар зарж байгаа. Улирал тутам үнээ тохиролцоод явна гэв. 1 сая тонн гэдэг бол 2011 онд дуусах борлуулалтын гэрээ юм. 250 сая долларын урьдчилгаа жилийн 3 хувийн хүүтэй авч байгаа. Хэрвээ хүний хөгжлийн санд мөнгө оруулах үүрэг ногдоогүй байсан бол нүүрсний урьдчилгаа болох энэ 250 сая доллар үйл ажиллагаагаа эхлүүлэх хангалттай хөрөнгө гэж Э.Энэбиш  тайлбарлалаа.

Уурхайн олборлолт, экспорт эхэлсэн энэ цаг үед хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн авто зам, төмөр замын асуудал тулгарч байна гэж тэрээр нэмж хэлэв.

Ерөнхий сайд асан Д.Содном “Эрдэнэс Тавантолгой” ХК охин компанийг 39-р тогтоолын дагуу  байгуулах ёстой гээд, ордын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлж, хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой гээд, Цанхийг 2 хуваасан асуудал дээр тайлбар хүсэв. 30 жилийн хугацаанд 450 сая тонн нүүрс олборлоно гэж байгаа, цэвэр ашиг нь 5 тэрбум 492 сая доллар үүнийг бүх хувьцаандаа хуваахаар 196 доллар болж байна. Нэг хүнд сард 1.9 доллар оногдож байна. Ийм ашиггүй эдийн засгийн тооцоог эргэж харж үзнэ үү гэдэг хүсэлтийг иргэд хэллээ.

Борлуулалтын үнэн дээр мөн энэ хэлэлцүүлгийн үеэр шүүмжлэл гарсан. Нэг тонныг нь 70 ам.доллараар тооцож байгаа нь  жирийн хүрэн нүүрсний үнэ бөгөөд, ийм доогуур үнээр өгч байгааг шүүмжилж байгаа хүмүүс цөөнгүй байв. Иргэдийн зүгээс, УИХ-ын тогтоолд Тавантолгойн орд газрыг 2 хуваах тухай үг үсэг байхгүй байна, гэтэл хуваачихсан байна, ингээд хуваахаар монголчуудад очих ногдол ашиг буурах нь тодорхой байна, хэдэн оноос ногдол ашиг авах вэ, үр ашгийн тооцоо байна уу, аль гэрээний хэдийн хэдэд ОХУ УБТЗ-ын хувийг монголын талд өгнө гэж заасан байна вэ, оросын Засгийн газрын зөвшөөрөл байна уу, нүүрс шингэрүүлэхээр тохирсон гэсэн байна, ямар компанитай яг ямар тохироо хийсэн бэ, одоо байгаа хууль бус компаниудыг яах вэ гэхчилэн маш олон асуултууд давхцаж тавигдаж байв.


“Монгол” дээд сургуулийн захирал, гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг 51:49 хувь гэсэн байр сууриа дахин илэрхийллээ. Эдийн засгийн үр ашгийн тооцоо муутай, тодорхой биш, бөөрөнхий байна гэж тэрээр ажлын хэсгийг шүүмжлээд, энэ ажлын хэсгийг шинэчлэх саналтай байгаагаа хэлэв. Гэрээ хийх  ажлыг улстөрчид, сайд нар хийж болохгүй, зөвхөн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн үндэсний баг хийх ёстой гэв. Нүүрс борлуулах гэрээг тендер зарлахгүй яаран сандран 70 доллараар хийсний цаана авлигал байгаа гэж хардаж байгаагаа тэрээр илэрхийллээ. Энэ бол монголын ард түмэнд маш хохиролтой гэрээ болжээ гэж тэрээр шүүмжилсэн юм.

Гавъяат эдийн засагч, доктор Г.Пүрэвбаатар стратегийн ордын хувьд байж болохгүй гэрээ хийгдэж байна гэлээ. Ямар ч уул уурхай, барилгын төсөл хийхэд заавал ТЭЗҮ боловсруулж, нөөцийн үнэлгээ хийдэг байтал орон нутгийн жижиг уурхайгаас ч дор байдлаар хандаж байна гэж ажлын хэсгийг шүүмжиллээ. Уул уурхайн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг дахин боловсруулж, Ашигт малтмалын тухай хуулиа баталсны дараа энэ ордын асуудлыг иж бүрнээр нь боловсруулах хэрэгтэй гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Д.Содном, хоёр хөршийн ашиг сонирхлын зөрөлдөөн дунд будилж байна гэж Засгийн газрыг шүүмжиллээ. Тэрээр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын ашиглалтад монголын төр 51 хувь эзэмших ёстой гэсэн хуулиа баримтлах ёстой, төмөр зам ямар чиглэлээр ямар бүтцээр барих ямар ээлж дараагаар барих, хэрхэн санхүүжүүлэх асуудлыг монголын компаниудад хариуцуулж болно, цахилгаан станцын асуудлыг цогц байдлаар харах ёстой зэрэг саналууд хэлэв.

ҮАБЗ-ийн зөвлөлийн шинжээч Алтан-Очир хараат бус шинжээийн хувьд байр сууриа илэрхийллээ. Гэрээг хариуцлагагүй хийгдсэн гэж тэрээр дүгнэж байна. УИХ-ын 40-р тогтоол, 39-р тогтоол, ҮАБЗ-өөс гарсан зөвлөмж тэмдэглэлүүдийг тусгаагүй, жишээлбэл Тавантолгойн уурхайгаас Даланзадгадын төв хүртэл 100 км зам, мөн уурхайгаас Цогтцэций сум хүрэх 7 км зам л орсон болохоос Өмнөговь аймаг руу, Гашуунсухайт руу орох замын төсөл байхгүй. Дэд бүтэц, цахилгаан станцын асуудалд хөрөнгө оруулагчид орохыг хүсч байгаа ч тэр талаар юу ч байхгүй байна гэлээ. Цанхийг баруун зүүн гэж хувааснаар дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх нь бүрхэг байна. Ажлын хэсгийн хүмүүс хариуцлагагүй ажиллаж байна, Монгол Улсын язгуур эрх ашиг тусгагдаагүй гэрээний төсөл байна гэж шүүмжлэв.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан мөн байр сууриа илэрхийлэв. “Таван толгойгоор таван сайд тоглож байна. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол монголын тал 51 хувь эзэмшинэ гэсэн тодорхой заалт байсаар байхад 40 хувийг нэг компанид өгөх гээд байна. Зүүн Цанхи дээр хууль эрхзүйн зөрчил олон гарч байгаа. Таван толгойн ордыг хуваахгүйгээр байгуул гэсээр байтал хуваачихаад лиценз шилжүүлэхгүй байна. Зөрүүтэй ойлгомжгүй зүйл олон байна. 250 сая доллар хүний хөгжлийн санд оруул гэж шаарддаг. Хэрвээ ийм хэмжээний мөнгө аваад, нүүрсээ өгөөд, 3 хувийн хүүгээ төлөөд байвал их хэмжээний өрөнд орно. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гарахгүй, гарсан ч үнэ хүрэхгүй.

Үндэсний компаниуд ийм хэмжээний хөрөнгө босгох чадалтай. Гадны хүмүүсийг 300-400 мянган долларын цалинтайгаар ажиллуулах тухай ярьж байгааг тууштай эсэргүүцэх болно. Монголын чадалтай хүмүүсээ татаж оролцуулж, энэ ажлыг хийлгэмээр байна. Судлаачдынхаа үгийг сонсмоор байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил бизнесийн биш улстөрийн менежментээр яваад байна. Олон талаас нь хэлэлцээгүйгээс болж олон алдаа гарах шинжтэй байна. Хууль маш их зөрчигдөж байна” гэлээ.


Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц Тавантолгойн асуудлыг өргөн хүрээнд харж, том хөдлөхгүй бол болохгүй гэв. “Дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын илрэл байна. Энэ бол монголын ирээдүйн асуудал. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүн бага байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх салбарыг нэгтгэсэн эдийн засгийн том районы эдийн засгийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоо хэсэг хэсгээр нь хуваагаад ойр зуурын тооцоо харуулаад яваад байна. Саваар нь эхэлж үнэлээд, дараа нь ордоор нь үнэлээд явмаар байна. Хамгийн түрүүний шийдэх ёстой асуудал болох эрчим хүчний асуудал туйлын бүрхэг байна. Үнийн хувьд ч хэлэх юм бий. 2-3 жилийн дараа гэхэд энэ үнийг өсгөх ёстой, нүүрс сайн чанарын давхрага руугаа орно гэдгийг санах хэрэгтэй. Нэгдмэл нэг уурхайн систем байх ёстой байтал шугам барьж байгаад хуваачихаад, зүүн баруун гээд тус тусад нь ярьж байгааг эрс эсэргүүцэж байна. Бүх ордоос нэгэн адил ногдол ашиг авах ёстой” гэв.


Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир Тавантолгойг тойрсон мэдээлэл өөр өөр байгааг шүүмжиллээ. Батлагдсан нөөцийн мэдээлэл, сайн чанарын коксжих нүүрсний нөөцийн мэдээлэл зарж байна гэв. Геологийн хүмүүсийн үгийг сонсохгүй ажиллаж байна гэж ажлын хэсгийг шүүмжлэв.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг төлөөлж Д.Баасандорж, иргэд мэдээллээр дутагдаж байгаа тухай саналаа хэлсэн. “Иргэдийг мэдээллээр хангахгүй байх нь ямар шийдвэр гарч байгааг хянах боломжгүй болгож байна. Сонгууль дөхсөн байгаа цаг үед улстөрчид зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна гэсэн хардлагыг төрүүлж байна” гэж ярив.


Ажлын хэсэгт ашигтай хэрэгтэй, хүлээж авмаар саналууд энэ хэлэлцүүлгээс их гарч байна гэж ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэцлүүлгийн төгсгөлд хэллээ.

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт


Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 57

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 58

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 59

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 60

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 63
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр135
mod_vvisit_counterӨчигдөр152
mod_vvisit_counter7 хоног135
mod_vvisit_counterЭнэ сар2781
mod_vvisit_counterНийт580278