Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/plugins/system/vvisit_counter.php on line 62

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/plugins/system/vvisit_counter.php on line 95
"Алтан Дорнод Монгол", "Монгол газар" компаниудын удирдлагуудтай яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ"


Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 198
Нүүр

Warning: strtotime() [function.strtotime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 198

"Алтан Дорнод Монгол", "Монгол газар" компаниудын удирдлагуудтай яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ"

Print PDF

Sample image Орхон голын бохирдлын талаарх сурвалжлагуудыг та бүхэнд хүргэж байна. Алт угаасан химийн бодис бүхий бохироо гол руу шахсан аж ахуйн нэгжүүд, тэдэнд боломжийг олгосон “Алтан Дорнод Монгол” болон “Монгол газар” компанийхны тарьсан балаг хожмын өдөр яаж илрэх бол гэдэг нь аймшигтай. Өнөөдөр Орхон гол хүн харахад шар шавраар урсаж буй мэт боловч 1124 км урсацтай энэ голын орчны байгаль, хөрсний бохирдол тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй хүн зон, мал амьтанд хожим нь ямар хор нөлөө үзүүлэх бол гэдэг нь тааварлашгүй байдалд хүрээд байна.

Бид асуудлыг тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам, Архангай аймгийн Цэнхэр сумын засаг дарга, Өвөрхангай аймгийн БОАЖГ-аас тодруулга авсан. Тэдний ярьж буйгаар бүгд л дор бүрнээ ажлаа сайн хийж байгаа, чадлынхаа хэрээр ажилласан боловч дийлэхгүй байгаа гэнэ. Ингээд л төрийн байгууллагууд нэг нэгэн рүүгээ хариуцлагаа чихсээр суух хооронд даруй гурван жилийн турш сувдаг сэтгэлтнүүд химийн бодис бүхий бохироо энэ гол руу цутгажээ.

Засгийн газраас хоёр ч удаа Орхон голын бохирдолтыг бууруулах талаар тогтоол гаргасан байна. Гэсэн ч орон нутагт энэ асуудал шийдэгддэггүй. Асуудлын цөм болоод буй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга  Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Орхон гол дөрөв дэх удаагаа бохирлогдож байна. Яагаад танай сумаас энэ тал дээр арга хэмжээ авахгүй байна вэ?

-Би ердөө гучхан минутын өмнө “Монгол газар”компанийн дэд даргатай “та нар өөрсдөө энэ компаниудтай гэрээ хийсэн юм бол хариуцлагаа тооц” гэж ярьчихаад байж байна. Бид хийж болох боломжтой бүх зүйлээ л хийж байгаа. Хэд хоногийн өмнө комисс томилж, шар усны даланг бариулах ажил хийсэн. Сая хоёр хоногийн өмнө биднийг “Их хурд” дээр явж байх хооронд үерийн далан дахиад задарсан байна. Маргааш /наймдугаар сарын 2-ны өдөр/ дахиад ажлын хэсэг явуулах гэж байна.

-“Монгол газар” компанийн удирдлагууд юу гэж байх юм?

-Тэд өөрсдөө ажлын комисс гаргая гэж байна лээ. “Монгол газар” компани уг нь жижиг аж ахуйн нэгжүүдийг талбай руугаа оруулдаггүй байсан юм. Гэтэл яасан юм бүү мэд, 2009 онд баахан жижиг газруудтай гэрээ хийж, талбай руугаа оруулснаас ийм эмх замбараагүй байдал бий болсон.  

-Засгийн газраас тогтоол гаргаад, МХЕГ-аас шалгалтын комисс ажилласан. Гэтэл танай суманд, өөрөөр хэлбэл таныг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж ярьж байна. Та энэ дээр ямар тайлбар өгөх вэ?

-Бид өөрсдийнхөө боломжийнхоо хэрээр л ажиллаж байна. Манай сумаас байцаагч очиж үйл ажиллагааг нь зогсоодог. Гэтэл маргааш нь дахиад л нээчихдэг. Зовлонтой байна. Үнэхээр хүч хүрэхгүй байна даа. ““Монгол газар” компанид мөнгийг нь төлчихсөн, орох ёстой” гээд зарим уурхайнууд нь улайраад дайрч байна. Ний нуугүй хэлэхэд суманд цагдаа нар нь ч олдохгүй байна. Энд цагдаагийн байгууллага ажилладаггүйтэй адил болчихоод байна.

-Та жижиг уурхайнуудад зөвшөөрөл өгсөн шийдвэрийг гаргасан юм биш үү. Сумын удирдлагад л бүх учир байгаа гээд байна даа?
-Бүх бурууг сум руу чихээд байна гэсэн би дуулсан. Бид мөнгө аваад оруулаад байгаа юм биш. Яамнаас, мэргэжлийн байгууллагаас ирдэг л юм гэсэн. Сум руу бүх бурууг нь чихчихээд энүүгээр нэг ч ордоггүй. Тэгээд л хаагуур ч юм шалгалт хийгээд яваад өгдөг. Бид энд арав хоног хаалаа, шар усыг нь зогсоож арга хэмжээ авлаа.

Намайг энэ уурхайнуудад зөвшөөрөл өгсөн гэж яриад байдаг юм гэсэн. Би ямар ч уурхайг албан ёсоор шийдвэр гаргаж ажиллуулаагүй гэдгээ хэлнэ. Хоёр компанийн удирдлагууд /Сурв: “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” компаниуд/ бэлэн байсаар байтал тэр нөхдүүдтэй яагаад хариуцлага тооцдоггүй юм.

Тэрээр ийнхүү ярьсан юм. Орхон гол мэдээж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр урсан өнгөрдөг. Тиймээс ч тус голын бохирдолтыг бууруулах чиглэлээр гаргасан ажлын хэсэгт Өвөрхангай аймгийн албаныхан оролцсон юм. Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Баясгалангаас дараах хариултыг авлаа.

-Ажлын хэсгээс Орхон голын бохирдлын шалтгаан нөхцлийг хэрхэн тогтоов?
-Гол бохирдуулсан нөхцлийг тогтоосон. “Өлзийт тайж” гэх аж ахуйн нэгж далангаа сэргээх явцдаа бохироо алдсан. Ер нь тэр хавьд 40-өөд бичил уурхай “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компаниудын олборлолт явуулсан талбайг гэрээгээр худалдаж авсан гэж ярьж байгаа. Тиймээс тэр уурхайнуудын үйл ажиллагааг энэ оны долдугаар сарын 18-ны өдөр зогсоосон.

-Бохирдолт нь зогсоогүй л байсан даа. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд маш их бохирдолттой гол урссаар байсан?
-Долдугаар сарын 27, 28-нд үргэлжилсэн бороо орсон. Үерийн улмаас далан сэтэрч гол руу дахин бохир орж ирсэн. Бид захиргааны төв байгууллагууд болох МХЕГ, БОАЖЯ-нд байдал хүндрээд байгаа талаар асуудлаа тавьсан. Ер нь олон уурхайнуудын сэндийчиж байгаа газрууд замбараагаа алдчихаад байна.

-Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ?
- Дөрвөн газар хамтарч шалгалт хийгээд, үйл ажиллагааг нь хааж зогсоогоод, Засгийн газраас тогтоол гаргасан. Бидний хувьд торгууль шийтгэлийн л арга хэмжээ аваад байдаг. Гэтэл энэ асуудалд улсын хэмжээний том бодлого гаргаж тавихгүй бол болохгүй болчихоод байна. Ялангуяа бүх үйл ажиллагаа нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт болж байгаа учраас манай аймгийн мэдлээс хэд дахин хэтэрчихээд байна.  

-Орхон голд даанч хайргүй хандсан байна билээ. Тэр дөч гаруй компани гадных уу?

-Дандаа Монгол компани. Гадны компани гэж байхгүй.

Орон нутгийнхан ийнхүү ярьлаа. Бид та бүхэнд маргааш МХЕГ болон БОАЖЯ-наас авсан тодруулгыг хүргэх болно.

О.Ариунбилэг

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт


Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 57

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 58

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 59

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 60

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 63
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр134
mod_vvisit_counterӨчигдөр152
mod_vvisit_counter7 хоног134
mod_vvisit_counterЭнэ сар2780
mod_vvisit_counterНийт580277