Нүүр

ТАВАН ТОЛГОЙ ҮҮЦЭЭ ЗАДЛАВ

Print PDF

Sample image Улирч буй долоо хоногт Тавантолгойн орд дэлхийн уул уурхайн мэдээг өнгөлөв. Таван толгойн ордын Цанхийн зүүн хэс гийн нүүрсийг Хятадын компани худалдаж авах болсныг эх орны “хэрмэл” салхи бөмбөрцгийн нөгөө талд хэдийнэ шивнэчихэж.

Эрчим хүч ээр “өлсгөлөн” БНХАУ-ын “Chalco” компани монголчуудад 250 сая ам.доллар өгсний хариуд говийн шаргал элсэн доорх баялгийг өмнөд хөрш рүү зөөх автомашины цуваа ойрын таван жилдээ л лав тасрахгүй нь. Өнгөрсөн наймдугаар сараас хөрсөө хуулж эхлээд эдүгээ 50 мянган тонн нүүрсийг уурхайн аман дээрээ ачихад бэлэн овоолчихсон байгаа Тавантолгойн орд энэ оны эцэс гэхэд нэг сая тонныг түншдээ нийлүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тэр ч бүү хэл нүүрс ачсан эхний цуваа ирэх долоо хоногт өмнөд нутгийг зорих аж.

Нүүрсээ борлуулахаас гадна 250 сая ам.долларын урьдчилгаа төлб өрөө юунд ашиглах гэж байгааг гадна, дотнын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож буй бололтой. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар 250 сая ам.доллараа “Хү- ний хөгжил" санд байршуулна гэж буй боловч 2012 оны эхний улиралд олон улсын хөрөнгийн зах зээлд “зодоглох” гэж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн урьд - чилсан бэлтгэлд 500 сая ам.дол лар хэрэгтэй тул урьдчилгаа төл бөрөө үүнд ашиглана хэмээн ажиглагчдын таамагласныг олон улсын хэвлэлүүд уламжилсан байна билээ. Нүүрсээ бүгдийг нь өмнөд хөршд өө борлуулах “найрсаг” хүсэл монгол чуудад үгүй.

Солонгос, Японы ком паниуд ч Цанхийн зүүн хэсгийн “бялуунаас” хуваалцах болсон нь үүнийг гэрчлэх буй за. Хамгийн сонирхолтой нь юу гээч, хатуу, хар алтны экспортын гэрээг үзэглэх үед эчнээ танил БНСУ-ын KORES, Японы “Itochu”, “Mitsui”-гийн төлөө- лөгчид индэр дээр гарч ирэх нь тэр. Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн сонгон шалгаруулалтад ОХУ-ын төрийн өмчийн компанитай түн шилж байсан ч урьдчилсан байд - лаар ялагчдыг тодруулах үед хөсөр хаягдсан компаниуд гэд гийг та надаар хэлүүлэлтгүй мэ дэх буй за.

Урьд чилсан ялагчдад баг таагүйгээр барахгүй энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсанд Японы Засгийн газрын тэргүүн Наото Кан албан тушаал нэгт монгол нөхөртөө ту нирхан, гомдлын үгстэй захидлыг чу луудаж суусан нь саяхан биш бил үү? Тавантолгойн төлөөх “дайн” ком паниудаар тогтохгүй улс гүрний бодлого боловсруулагчдын төв шинд өрнөж эхэлсэн нь үүнээс ил хэн.

Баруун Цанхи олдохгүй бол зүүн Цанхиас нь ч хамаагүй атгаж үлдэхийг хүссэн байж болох юм, тэд. Ямартай ч БНХАУ-аас урьдчилгаа төлбөр болгон авсан мөнгөтэй дүйцэхүйц нүүрс өмнөд хөршийг эрчим хүчээр хангаж дуусахын цагт эчнээ танилууд маань Тавантолгойн нүүрсийг ашиглах эрх нь хүчин төгөлдөр болох юм билээ.

Таван жилийн дараа, гэрээний хугацаа дуусах үед эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашин, Тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлийн аргачлалаар ахиу үнээр борлуулж эхлэхээ Д.Сугар дарга амласан.

Дашрамд дуулгахад, Монгол Улсад маш ашигтай, амжилттай гэрээ боллоо хэмээн эл гэрээг боловс руулагчид хийсэн ажлаа дүгнэж буй гэсэн. Харин бид харах л үлдлээ.

Б.Цэцэгсүрэн

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног18
mod_vvisit_counterЭнэ сар2485
mod_vvisit_counterНийт740555