Нүүр Уул уурхай “Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно

“Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно

Print PDF

Канадын “Сентерра Гоулд” компани Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэдгийг Bloomberg мэдээллээ. Энэ сарын 9-ний өдөр компани уг зөвшөөрлийнхөө талаар мэдээлсэн байна. Нуруулдан уусгах технологийг хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар багагүй хугацаанд хөөцөлдөж, эсэргүүцэлтэй тулгараад байсан юм. Ийнхүү холбогдох зөвшөөрлүүдийг нь авснаар уурхайн үйл ажиллагааг дахин явуулж арванхоёрдугаар сараас эхлэн сар бүр 2.000 унц алт олборлох таамаглалтай байгаагаа “Сентерра Гоулд” мэдэгджээ.Үүнээс гадна тус компани Ашигт малтмалын газраас “Алтан Цагаан Овоо” төсөл дээрээ олборлолтын лиценз авчээ. “Алтан Цагаан Овоо” төслийн хайгуул эрчимтэй хийгдэж байгаа юм.

Тус компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч Иан Аткинсон "Бид энэхүү зөвшөөрлүүдийг аван, үргэлжлүүлэн ажиллах боломжтой болсондоо баяртай байна" хэмээн ярьжээ.

 

“Сентерра Гоулд” нь Киргиз, ОХУ, Турк, Монгол, АНУ, Хятадад алтны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

 

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног22
mod_vvisit_counterЭнэ сар2489
mod_vvisit_counterНийт740559