Нүүр Дэлхий дахинд Мечел Элга ордын 25 хувийг зарна

Мечел Элга ордын 25 хувийг зарна

Print PDF

Оросын уул уурхай, металлургийн магнат Мечел компани өөрийн эзэмшдэг Элга коксжих нүүрсний ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад зарна гэдгийг өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Уг ордын тодорхой хэсгийг аль компанид хэдий хэмжээний үнээр худалдаалах талаар нарийн мэдээлэл одоогоор алга байна. Япон, Өмнөд Солонгос, Хятадын компаниуд худалдааны хэлцэлд оролцох магадлалтай ажээ. Mechel-ийн уул уурхайн салбар компани Mechel Mining -ын эзэмшдэг Элга ордын нөөц нь 2.44 тэрбум тонн бөгөөд тус компани 2014 он хүртэл уурхайн үйл ажиллагаанд 2.87 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Тус компани энэ сард Лондоны хөрөнгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөж байсан юм. Тодруулбал Mechel Mining-ын 15 хувийн хувьцааг зарж 2 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөөд байжээ.

Гэвч Европын өрийн хямрал даамжирсны улмаас “IPO” төлөвлөгөөг хойш нь тавьснаа тус компани өнгөрсөн тавдугаар сард зарлаж байсан юм. Дойче банкны үзэж буйгаар Элга ордыг эзэмшиж буй Mechel Mining компанийн нийт үнэлгээ одоогийн байдлаар 7.8 тэрбум ам.доллараар хэмжигдэх ажээ. Японы Сожиц корпорацийн хувьд Элга ордоос их хэмжээний коксжих нүүрс худалдаж авах сонирхлоо илэрхийлээд буй ажээ. Тиймээс уг худалдаанд Японы Сожиц, Солонгосын Поско болон Хятадын компаниуд оролцох магадлал өндөр байгаа ажээ. Харин Мечелийн хувьд Элга ордынхоо зарим хувийг зарснаар их хэмжээний өрийн дарамтаа хөнгөлж, Элга ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болно гэдгийг шинжээчид онцолж байна. Одоогийн байдлаар Мечел компани нийтдээ 9.6 тэрбум ам.долларын өртэй байгаа ажээ.

 

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног18
mod_vvisit_counterЭнэ сар2485
mod_vvisit_counterНийт740555