Нүүр Ярилцлага Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ: ЭРҮҮЛ МЭНД, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ДАРАА НЬ АШИГ ОРЛОГО

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ: ЭРҮҮЛ МЭНД, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ДАРАА НЬ АШИГ ОРЛОГО

Print PDF

Уул уурхайн сайд Д.Ганхуяг тамга тэмдгээ гардаж авсныхаа дараа Сайдын зөвлөлөө хуралдуулж, ажлаа шуурхай эхлүүллээ. Тэрээр тамга тэмдгээ гардах мөчид ажлаа юуны өмнө салбарын ажиллагсдын эрүүл мэнд хөдөлмөр хөмгаалалд гол анхаарлаа хандуулан ажиллахаас эхлүүлэхээ илэрхийллээ. Үүний дараа уул уурхайгаас Монгол улсын эдийн засагт орох ашиг орлогын талаар ярих болно хэмээн хэлсэн.Д.Ганхуяг гишүүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Оюутолгойн гэрзэ хэлцэл муу болсон талаар өөрийн байр сууриа байнга илэрхийлж, Тавантолгой, УИХ-ын 40, 57-р тогтоол хэрэгжихгүй байгаа талаар хурцхан шүүмжлэл өрнүүлсээр ирсэн "Эх оронч" түшээ юм.

Тэрээр "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай" хуулийн төслийг түрүүчийн парламентын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан гишүүдийн нэг. Мөн "Нүүрсэнд ноогдох экспортын гаалийн албан татварын тухай" хуулийг санаачлан өргөн бариад байгаа билээ. Хэмжээлшгүй үнэ цэнэ бүхий баялгийг хамгийн үр дүнтэй ашиглах, түүнээс төсөвт орох орлогын хэмжээг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээснээр ажлын байр болон эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилгоор нүүрсэнд экспортын гаалийн албан татвар ногдуулах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ мэтчилэн Монгол орны эдийн засгийн гол тулгуур болж буй уул уурхайн салбарын хөгжил, түүнд тулгамдаж буй асуудлын талаар санаа зовниж яваа цөөхөн гишүүдийн нэг түүнийг Уул уурхайн сайд болсонд иргэд сэтгэл өндөр байгаа бөгөөд энэ салбарт дорвитой алхам хийж чадна хэмээн итгэл хүлээлгэж буй юм.
"Манайд өнөөдөр шударга ёс үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай, түүнчлэн хууль тогтоогчид, мөн хуулийн биөлэлтийг хангах үүрэгтэй Засгийн газар нь хээв нэг хууль зөрчдөгтэй салшгүй холбоотой. Энэ сонгуулиар ард түмэн Ардчилсан намыг УИХ-д олноор нь сонголоо. Энэ нь АН-ын мөрийн хөтөлбөрийн  гол хэсэг нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал байсантай шууд холбоотой. шударга ёсыг тогтооход төрд ажиллаж буй бүх хүн хуулийг чанд сахидаг болох ёстой юм. Тодруулж хэлбэл, төрийн хуулийн дээр эрх баригч намын удирдлага бүтцийн шийдвэр гарах болсныг бүрэн зогсоо гэдгийг АН-д сонгогчдын олонхи мь үүрэг болгосон гэсэн үг. Нам төвтэй болсон төрийг иргэн төвтэй, хуульд захирагддаг төртэй болго гэсэн үүрэг юм. Угтаа бол аль намаас нэр дэвшсэнээс үл хамаарч УИХ-ын гишүүд ч ийм тангараг өргөдөг" хэмээн тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Эндээс үзэхэд уул уурхайн салбарт хариуцлага, шударга ёсны тухай асуудал өндөрт тавигдаж, эмх цэгцэндээ орох бололтой.
Түүний тухай товч өгүүлэхэд: Монгол Улсын Уул уурхайн сайд Даваажавын Ганхуяг нь 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин өрсөлдеж, 47.09 хувийн саналаар ялалт байгуулан парламентад орж ирсэн.
Япон улсад дээд боловсрол эзэмшин, нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан тэрбээр япон маягийн ажил хэргийн соёлыг өөртөө хэвшүүлж чадсан нэгэн.
Улс төр, үзэл суртлын тэмцэл хоёр лагерьт хуваагдан хүчтэй өрнөж байх үеийн нэг нийгэмд нь өсөн торниж, нөгөө нийгэмд нь суралцаж, хувь хүн болон төлөвшиж байсан учраас Д.Ганхуяг оюутан цагаасаа эхлэн улс төрийг сонирхох болжээ.
Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын үед "Говь" комбинат дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан төдийгүй Монголын Социалдемократ намын анхны гишүүдийн нэг байв.
Шинэ нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог соргогоор мэдэрсэн тэрбээр хамт суралцаж байсан нөхдийн хамт Монгол-Японы гүүр болгохыг зорин "Бридж" группээ байгуулсан ба "Хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг дээдэл" гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж амжилтад хүрч чадсан.       
2001 оноос эхлэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж. улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Ганхуяг нь парламентын хууль тогтоох үйл ажмллагаанд идэвхи санаачлагатай оропцож ирсэн гишүүдийн нэг юм.
Тухайлбал. Татварын багц хуулийг шинэчлэх УИХ-ын Аж-лын хэсгийн гишүүн. УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, "Хот байгуулалтын тухай хууль", "Барилгын тухай хууль" санаачлалцсан хүн бол Д.Ганхуяг.
Зөвхөн 2004-2008 оны парламентад гэхэд л УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, нилээд хэдэн хуулийн төслүүдийг санаачлахад оролцон, 48 ажлын хэсэгт орж, заримынх нь ахлагч байсан нь түүний ажлын цар хүрээг илтгэнэ.
"Улс төрч гэдэг бол төрийн зардас, түмний үйлчлэгч" хэмээн үздэг Д.Ганхуяг 2008, 2012 онд АН-аас дахин нэр дэвшин ялалт байгуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга, Монгол-Хятад, Монгол-Франц, Монгол-БНАСАУ, Монгол-Канад, Монгол-Европын парламент, Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амжилтын томъёог "Зорилготой байж, түүнийхээ ард гарах" хэмээн тодорхойлох дуртай. Бөх, сагсан бөмбөг, хөл бөмбөг сонирхдог. Ууланд аялах, ном унших дуртай.

 

 

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног18
mod_vvisit_counterЭнэ сар2485
mod_vvisit_counterНийт740555