Нүүр Ярилцлага 1700 уурхайчин нөхөн төлбөр авна

1700 уурхайчин нөхөн төлбөр авна

Print PDF

Sample imageМонгол Улсын ерөнхий сайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хорооны дарга С.Батболдоос өгсөн зөвлөмжийн дагуу энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанаар 1700 гаруй уурхайчдад нөхөн төлбөр олгохоор болжээ. НХХЯ холбогдох тооцоо судалгаа хийсний үндсэн дээр нөхөн төлбөр олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрүүлжээ.

Нөхөн төлбөрт хамрах  нэг  уурхайчинд   хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 280 мянга 800 төгрөг олгохоор боллоо. Налайхын нүүрсний уурхай, Шилний үйлдвэр, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхай, Шарын голын нүүрсний уурхай, Бэрхийн уурхай болон Булган аймгийн Сайхан-Овоогийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчид хамаарах аж. Үүнд зориулан 486 сая төгрөг зарцуулахаар төсвийн тодотголоор шийдвэрлүүлжээ. Улсын баяр наадмын өмнө уурхайчид харьяа, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжин авах боломжтой юм байна.

Тэтгэвэр боддог аргачлалыг өөрчилнө Тэтгэвэр, даатгалын шинэчлэлийн талаар НХХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээний газрын дарга Ш.Отгонхундага мэдээлэл хийв.Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр авагчдын дунд “тэтгэврийн зөрүү” хэмээх ойлголт бий болсоор нэлээд олон жилийн нүүр үзсэн. Энэ нь тэтгэвэр бодох цалин хөлсний индексжүүлэлттэй холбоотой үүсдэг. Засгийн газраас тэтгэвэр хоорондын зөрүүг ойртуулах чиглэлээр тэтгэврийн хэмжээг 2001 оноос хойш 26 удаа нэмэх шийдвэр гарсан. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсийг өсгөх итгэлцүүрийг 1997 оноос хойш нийтдээ 5 удаа шинэчлэн тогтоож, тэтгэврийн зөрүүг ойртуулах, арилгах арга хэмжээ авч байсан. Нийгмийн даатгалын сангаас нийт 302,3 мянган хүний тэтгэвэрт жилд 360,0 орчим тэрбум төгрөг заруулдаг. Нийт тэтгэвэр авагчдын 181,4 мянга буюу 60 орчим хувь нь доод хэмжээний тэтгэвэр авдаг байна.

- Тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага тэтгэвэр тогтоолгон авч байгаа нь ямар учиртай юм бэ хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр 2000 оноос өмнөх цалингийн үнэлэмж одоогийнхоос бага болсон, шинээр тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн 70 орчим хувь нь 1995 оноос өмнөх цалинд үндэслэж байгаагаас тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох болсон. тэтгэврийн өсөлт нь цалин хөлсний өсөлтийг гүйцэхгүй байгаа, тэтгэвэр тогтоох цалингийн суурь ялгаатай тохиолдолд тэтгэврийг хувиар буюу тоогоор нэмэгдүүлэх нь тэтгэврийн зөрүүг улам нэмэгдүүлж байгаа юм гэлээ. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэвэр тэтгэмжийг 3 дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор “тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ийг шинэчлэх санал оруулж ирэхийг Засгийн газраас тус яаманд үүрэг болгожээ. Үүний дагуу тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 1990-2010 оны хэрэглээний үнийн индекс, даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалингийн өсөлт зэрэг үзүүлэлтүүдийн нөлөөг тусган холбогдох тооцоо судалгаа хийж, итгэлцүүрийг өөрчлөх хэд хэдэн  хувилбаруудыг боловсруулаад байгаа аж.

Итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор нийт иргэдийн тэтгэврийг авч байсан цалинтай нь уялдаатайгаар, харьцангуй шударга аргачлалаар  нэмэх  бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ. Тэтгэврийн зөрүү гэдэг асуудал байхгүй болж нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү арилах ажээ.

 

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр127
mod_vvisit_counterӨчигдөр199
mod_vvisit_counter7 хоног1232
mod_vvisit_counterЭнэ сар4257
mod_vvisit_counterНийт716313