Нүүр

Австралийн компани Нүүрстэйн ордыг авлаа

Print PDF

Sample imageАвстралийн Xanadu Mines компани нь Хонгконгийн Noble Group-тэй хамтран Монголын нүүрсний салбарт ажиллаад удаагүй билээ. Хамтын ажиллагааны хүрээнд саяхан Нүүрстэйн орд газрыг олборлох лиценз авсан тухай Bloomberg мэдээлжээ. Худалдан авах ажлыг "Энх говийн чулуу" компани гүйцэтгэсэн ба цаашид олборлолтыг хариуцах юм. Гүйцэтгэгч компани Нүүрстэйд өрөмдлөгийн ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа бөгөөд 2015 он гэхэд тус орд газрын 80 хувийг өөрийн мэдэлдээ авах боломжтой аж.

Xanadu-гийн тэргүүн Брайн Торнтон "Бид саяхан Гал шарын нүүрсний орд газар өрөмдлөгийн ажлаа дуусгаж, 74 цооног гаргаад байна. Мөн өнөөдөр бид хамтын ажиллагааныхаа үр шимийг хүртэж Нүүрстэйн ордод ажиллах боломжтой боллоо" хэмээв. Xanadu нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш Хонгконгийн компанитай хамтран ажилласан. Тус компанийн мэдэлд дээрх ордуудаас гадна Хар тарвага, Хутаг уул, Ногтот, Эгэн зосийн нүүрс, зэс, алтны орд газар байдаг аж.

Нүүрстэйн орд нь Эрдэнэт хотоос баруун зүгт оршдог ба одоогийн байдлаар нөөцийг нь нарийвчлан тогтоож амжаагүй.

Ж.ДАШ

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног18
mod_vvisit_counterЭнэ сар2485
mod_vvisit_counterНийт740555