Нүүр

Компаниуд олон улсын бирж дээр яаж мөнгө босгодог вэ?

Print PDF

Sample imageЖишээ нь, манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Хүннү коал" компани өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар өнгөрсөн оны байдлаар 20 сая австрали доллар босгосон. IPO хийснээс хойш хувьцааны нэгж үнэ 580 хувиар өсч, энэ оны гуравдугаар сард "Банпу минералс" компани "Хүннү коал"-ын 30 сая ширхэг хувьцааг 1.50 австрали доллараар буюу нийт 45 сая австрали доллараар худалдан авснаар дээрх компани "Хүннү коал"-ын нийт хувьцааны 12.4 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч нь болоод байна.

Энэ нь "Банпу минералс" "Хүннү"-гийн 30 сая ширхэг хувьцааг арилжааны зах зээлийн үнээс 21 хувиар өндөр үнээр худалдаж авсан гэсэн үг. Ингэснээр "Хүннү"-гийн банкин дахь бэлэн мөнгө 75 сая австрали доллар болж, тус компани Цант-Уул төслөө олборлолтын үе шатанд шилжүүлэх болон бусад төсөл дээрээ өрөмдлөгийн ажил явуулах хангалттай хөрөнгөтэй болж чаджээ.Тус компани коксжих болон эрчим хүчний нүүрсний Цант-Уул, Үнст худаг гэсэн хоёр гол ордтой, тэдгээр нь нийтдээ 414 гаруй сая тонны нөөц баялагтай нь тогтоогдоод байна. Энэ нь хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн бирж дээр өсөх, түүнийг нь худалдаж авах гол хүчин зүйл болоод байна.

Цаашид хайгуул болон өрөмдлөгийн явцад нөөц нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Цант-Уул дээрх коксжих нүүрсний төсөлдөө ашиглалтын лиценз авснаар энэ оны хагасаас нүүрс олборлох юм байна.Олон улсын буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгож буй компанийн бас нэг гол жишээнд "Монголиа Майнинг корпорац" буюу ММС компани орно. Тус компани мөн өнгөрсөн оны аравдугаар сард Хонконгийн бирж дээр бүртгүүлж, хувьцаагаа арилжаалж эхэлснийг Монголчууд бүгд сайн мэдэж байгаа.

ММС нь олон улсын бирж дээр бүртгүүлсэн Монгол эзэмшигчдээс бүрдсэн үүсгэн байгуулагчидтай анхны компани юм. Тус компанийн 44 хувийг "MCS Mining group" эзэмшдэгээр хамгийн том хувь нийлүүлэгч нь бөгөөд бусад томоохон хувь нийлүүлэгчдэд "Петровис", "Шунхлай групп" зэрэг дотоодын компаниудаас гадна EBRD, "Керри групп" болон "Анкора капитал" зэрэг гадаадын банк, санхүүгийн байгууллага, компаниуд ордог. Олон нийтийн хувьд компанийн 22.3 хувийг эзэмшдэг байна. Өнөөдөр ММС нь коксжих нүүрс олборлож экспортлогч Монголын хамгийн том хувийн компани болоод байгаа.

Өмнөговь аймагт орших Ухаа-Худагийн нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийн Ухаа-Худаг орд өнгөрсөн оны тавдугаар сарын байдлаар Жорк стандартын шаардлага хангасан 500 сая шахам тонн нүүрсний нөөцтэй, үүнээс 300 сая шахам нь баттай болон боломжит нөөц юм. Нийт нөөцийн 57 хувийг коксжих нүүрс гэж тогтоожээ. Эдгээр нь тус компанийн хувьцааны ханш Хонконгийн бирж дээр өсөх, худалдан авахад голлон нөлөөлж байна.

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр25
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног25
mod_vvisit_counterЭнэ сар2492
mod_vvisit_counterНийт740562