Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/plugins/system/vvisit_counter.php on line 62

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/plugins/system/vvisit_counter.php on line 95
Л.Баярмандал: Газрын ховорт баримтлах бодлогыг яаралтай батлах шаардлагатай


Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 198
Нүүр

Warning: strtotime() [function.strtotime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/libraries/joomla/utilities/date.php on line 198

Л.Баярмандал: Газрын ховорт баримтлах бодлогыг яаралтай батлах шаардлагатай

Print PDF

Өнгөрсөн жил төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулсан юм. Гэвч хуулийн төслийг хэзээ УИХ-аар хэлэлцүүлж батлуулах нь тодорхойгүй байна. Учир нь манай улсын уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлого гараагүй тул газрын ховор элементийн салбарыг тусад нь салгаад бодлогын баримт бичгийг нь батлах боломжгүй хэмээн үзжээ. Монголын газрын ховор шорооны холбооны ерөнхийлөгч Л.Баярмандалтай салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Газрын ховор элементтэй холбоотой асуудал дээр хүмүүс ихээхэн болгоомжтой ханддаг. Энэ нь арга ч үгүй юм. Учир нь уг эрдэс баялгийг ашиглах нь байгаль орчны хувьд ихээхэн эрсдэл хүлээх аюултай. Гэхдээ та бүхний хувьд эрсдэлтэй байх тусам төр тус салбарт баримтлах бодлогоо тодорхой болгох хэрэгтэй хэмээн үзэж Төрөөс газрын ховор элементийн салбарт баримтлах бодлогын төслийг боловсруулсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Хүмүүс их санаа нь зовж байна. Энэ нь нэг талаар мэдлэг, мэдээлэл муутай холбоотой. Нөгөө талаас бодитой зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрнө. Учир нь манай улсад өмнө нь алт олборлохын тулд мөнгөн ус ашиглах зэргээр хортой үзэгдлүүд гарч байсан тул хүмүүс болгоомжлох нь аргагүй юм. Тухайлбал, Хятад газрын ховор элементийг боловсруулж ихэвчлэн исэл хэлбэрээр гаргадаг. Газрын ховор дотор нийт 17 элемент багтаж байгаа шүү дээ. Түүнийг олборлож боловсруулан нэг баяжмал гаргана. Улмаар исэл болгож, дараа нь элемент тус бүрээр нь задлана. Энэ үйл явцад маш их химийн бодис, урвалжуудыг ашигладаг. Алтны хувьд ганцхан химийн бодис ашиглаж байхад газрын ховорт 10 гаруй төрлийн химийн бодис ашигладаг. Би Хятадын боловсруулах үйлдвэрүүдээр явж байсан. Үнэхээр хэцүү. Яг үйлдвэрт ороход хамар хорсож, нүд аргаад эхлэдэг.

Тийм учраас бид бодлого боловсруулахдаа энэ бүх асуудлыг бодолцсон. Өөрөөр хэлбэл, бодлого боловсруулахдаа хамгийн гол нь боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн нь нийт салбарынхаа 60-аас доошгүй хувь байна гэж аль болох түүнээс хамгаалах зүйлийг оруулж өгсөн. Тэгэхдээ хамгаална гэдэг их харьцангуй ойлголт. Угаасаа ашигт малтмал олборлоно, боловсруулна гэдэг үйлдвэрлэлийн шатанд байгальд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Бүх ашигт малтмалыг ашиглахад байгальд ямар нэг хэмжээгээр хор хөнөөл учруулна. Түүнийг саармагжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээж нэг ёсондоо байгаль орчин, эдийн засгийн ашиг хоёрын балансыг тогтоох асуудал гол шүү дээ. Манай ажлын хэсэгт ажилласан хүмүүсийн бодлоор жижиг, хувиараа бичил маягаар олборлохгүй. Зөвхөн цөөн, том хэмжээний олборлогч болон боловсруулагч компани орж ирнэ. Төр болон хувийн хэвшлийн хамтарсан маягаар ашиглана гэсэн зүйл байгаа. Төр гол нь хяналт тавина гэж тусгасан юм.

Мэдээж газрын ховор элементийг ашигласнаар эдийн засгийн хувьд манайд ашигтай. Мөнгөнөөс гадна чадварлаг боловсон хүчин, технологи орж ирэх зэргээр олон давуу тал бүрдэнэ.

-Ер нь маш эмзэг байж болох уг салбарыг анхнаас нь бодлогоор зангидаж явах шаардлагатай юм байна?

-Тийм ч учраас манай ажлын хэсэг яарч энэ ажлыг эхлэсэн. Тэгэхгүй бол нүүрс, төмрийн хүдэр шиг гаргаж эхлэснийхээ дараа бодлогоо боловсруулна гэвэл хэцүү. Яагаад гэвэл газрын ховор элементийг боловсрууллаа гэхэд тэр их хэмжээний химийн бодисыг манай улсад одоохондоо саармагжуулж чадахгүй. Тийм үйлдвэрүүд ч байхгүй. Тухайлбал, химийн бодис импортоор оруулж ирж ашиглачихаад буцаагаад гаргая гэвэл тус улс нь авахгүй шүү дээ. Иймээс Монголд химийн бодисыг саармагжуулах, байгаль орчны дараагийн асуудлаа шийдчихээд үйлдвэрлэл явуулах асуудлыг хөндөхгүй бол болохгүй.

Монголд олон төрлийн газрын ховор элементийн орд байна. Зарим орд нь цацраг идэвхи өндөртэй. Тэгэхлээр ийм ордыг Цөмийн энергийн газар хариуцах ч юм шиг, эсвэл ашигт малтмал гэдэг утгаар нь АМГ хариуцахаар байгаа. Үүнээс болж төрийн хоёр байгууллага манайх, танайх хариуцана гэж булаацалддаг. Иймээс хууль зүйн хувьд үүнийг нэг мөр болгох хэрэгтэй. Ховор металлын талаар тусад нь хууль гаргах юм уу, эсвэл Ашигт малтмалын тухай хуульд оруулах зэргээр зохицуулах ёстой. Цацрагийн хяналтын хувьд Цөмийн энергийн газар хянаад явах бололцоотой. Харин ашигт малтмал гэдэг агуулгаар нь Ашигт малтмалын газар мөн хариуцах нь зөв юм болов уу гэж боддог.

Манайд нөөц нь тогтоогдсон дөрвөн орд, мөн 70 гаруй илрэлүүд бий. Тэгэхдээ дөрвөн ордод бүтэн хайгуул хийгээгүй. Хотгорын ордыг сүүлийн үед нэлээн судласан. Харин Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг ордод социализмын үед хайгуул хийсэн. Яг нарийвчилсан хайгуул хийгээгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, яг олборлоё гэвэл бэлэн ТЭЗҮ хийсэн орд байхгүй, дандаа нэмэлт хайгуул шаардлагатай байгаа.

-Газрын ховор элементийн судалгаа манайд маш хангалтгүй байгааг хэлдэг. Боловсон хүчин бий ч лаборатори, тоног төхөөрөмж нь байхгүй юм билээ?

-Хувийн компаниуд Мушгиа худаг, Халзан бүргэдэй зэрэг ордод өрөмдлөг хийж байна. Хайгуулийн түвшинд ажил явж байгаа учир яг нөөц нь бүрэн тогтоогдсон орд алга. Газрын ховор элементийн хувьд орд бүрийн баяжуулах технологи нь өөр өөр байдаг. Жишээ нь зэсийн орд гэхэд ерөнхийдөө бүх технологи нь ижилхэн байж болно. Харин газрын ховорт олон төрлийн элемент агуулагдаж байгаа, хувь хэмжээ нь харилцан адилгүй тул онцлогт нь тохирсон технологи зохиох хэрэгтэй. Манайд энэ чиглэлийн судалгаа хийгдээгүй. Зарим талаар туршилтууд хийсэн байгаа.

Ер нь газрын ховор элементийн лаборатори маш өндөр үнэтэй. Олон жил туршлагажсан өндөр мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай байдаг. Тухайлбал, өнгөрсөн хавар манай улсад анх удаа IСP-mass гээд хэмжих багажийг Геологийн төв лаборатори дээр оруулж ирлээ. Тохиргоо хийж, эхний хэмжилтүүдээ хийгээд явж байгаа гэсэн. Энэ багаж нь үнэтэй, ашиглалтын зардал ихтэй, тусгай нөхцөл шаарддаг, шалгуур өндөр л дөө.

-Ашиглах хугацааны хувьд ямар шат дараалалтай байх ёстой вэ, тухайлбал, манай улс эхний ээлжинд нүүрс, зэс зэрэг баялгаа эдийн засгийн эргэлтэд түлхүү оруулж, үүний дараагаар газрын ховор элементийг ашиглах асуудлыг сөхөх шаардлагатай юу?

-Газрын ховор элементийн хувьд нүүрс, зэс зэрэг эрдсээс ялгарах гол ялгаа нь технологиос маш их хамаардаг. Дээр 17 элемент багтдаг гэсэн шүү дээ. Гэхдээ энэ 17 элемент бүгд жигд хэрэглэгддэггүй. Түүний 4-5 нь гол хэрэглээнд ордог. Жишээ нь жижиг микро моторын соронзон орон үүсгэх хэсгийг неодиум оролцуулж хийж байгаа юм. Тэгвэл түүний оронд өөр шинэ технологи гарчихвал өмнөх элементийн эрэлт шал өөр болно. Эрэлт нь 10 дахин өсч болно. Эсвэл өмнө нь хэрэглэж байсан технологи нь хоцроод шинэ технологи гараад ирэхээр өмнөх элементийн хэрэглээ унадаг. Тухайлбал, LCD дэлгэц өргөн ашиглагдаж байсан бол LED зурагт гарч ирсэн. Ингэснээр LCD дэлгэцэд ашиглаж байсан газрын ховор элементийн хэрэглээ LED дэлгэц гарч ирснээр буурч, өөр шинэ элементийн хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Тиймээс газрын ховор элементийг 10-20 жилийн дараа ашиглана гэх зэргээр төлөвлөхөд хэцүү. Тодорхой хугацааны дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тааварлах аргагүй шүү дээ. Мэдээж компаниуд ашгаа харж байгаа тул аль болох нөхцөл байдлаа үнэлж боломжийг ашиглахыг бодно.

Газрын ховор элементийг дотор нь хөнгөн, хүнд гэж ангилдаг. Хүнд нь хамгийн ховор, олдоц багатай. Тухайн ордод агуулагдаж байгаа газрын ховор элементийн харьцаа харилцан адилгүй. Ихэнх ордод хөнгөн газрын ховор элемент түлхүү байдаг. Тэр нь хямд, олдоц ихтэй. Харин хүнд элемент маш бага хувийг эзэлдэг. Ялгаж авахад хэцүү тул үнэтэй байдаг.

-Газрын ховор элементийн салбарт баримтлах бодлого тодорхойгүй, судалгааны ажил хангалттай түвшинд хийгдэхгүй байгаагаас энэ салбарт хүлээлт үүслээ. Тэгвэл шинэ Засгийн газар газрын ховор элементийн салбарт ямар бодлого баримтлаасай гэж та хүсч байна вэ?

-Дэлхий өөрөө хүлээхгүй байна. Барууны орнууд Хятадын хамаарлаас гарахын тулд өмнө нь ашиггүй гээд хаасан ордуудаа эргээд нээж байна. Үүнд Австрали, Америкийн жишээг дурьдаж болно. Мөн Япон далайн гүнээс нөөц тогтоосон. Ашиглахын хувьд хугацаа шаардлагатай байх л даа. Гэхдээ улс орнууд боломжоо хайгаад эхлэчихсэн байхад манай улс ч зүгээр сууж болохгүй. Амжаад 1-2 төслийг ч хамаагүй улсаас дэмжээд эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол 10, 20 жилийн дараа ашиглана гээд суувал боломжоо алдах магадлалтай. Жишээ нь Япон далайн гүнд олборлолт явуулахаас эхлээд далайн уснаас хүртэл газрын ховор элемент ялгаж авах технологи туршиж байна. Мэдээж далайн усанд газрын ховор элемент маш бага агуулгатай байгаа. Гэхдээ далай тэнгис ямар том билээ. Түүнээс шүүгээд авна гэвэл нөөцийн хувьд бараг хязгааргүй болж байгаа юм.

Түүнчлэн, өмнө нь нэг грамм газрын ховор элемент ашигладаг байсан бол түүнийг дөрөв дахин багасгаж 0.25 грамм орох зэргээр шинэ технологиуд гарч ирж байна. Энэ нь газрын ховор элементийн хэрэглээг бууруулах талтай. Тиймээс ойрын 5-10 жилийн дотор боломжоо ашиглаад төслүүдээ эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол сүүлдээ газрын ховор элементийг сонирхохгүй болчихвол яах вэ. Ингэвэл бид нэг салбарт ч гэсэн хоцорч, боломжоо алдах болно шүү дээ.

Төрийн бодлого маш тодорхой, товч байх хэрэгтэй. Заавал 51 хувийг улс авна гэх шаардлагагүй. Тэгвэл хөрөнгө оруулагчид үргэнэ шүү дээ. Тодорхой бус, эрсдэл өндөртэй салбарт хэн ч дээрх нөхцөлөөр хөрөнгө оруулахгүй. Харин улс экспортлох эрхийг авах, эсвэл ордын хяналтын багцыг эзэмшиж болно. Өөрөөр хэлбэл, улс хянах үүргээ гүйцэтгээд явах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Манай улсын газрын ховор элементийн салбарыг Герман улс хамгийн их сонирхож байгаа. Гэхдээ тус улсад газрын ховор элементийн үйлдвэрлэл хөгжөөгүй тул хоёр улсын ашиг сонирхолыг нэлээн анхааралтай зохицуулах шаардлагатай байх?

-Германаас гадна Япон, Америк, Энэтхэг, Хятадын компаниуд ч сонирхож орж ирж байна. Яагаад Хятадын компаниуд сонирхож орж ирж байна гэвэл, тус улс зөвхөн том компаниуддаа лиценз өгөөд, жижиг компаниудаа шахаж байгаа юм. Жишээ нь дэлхийн газрын ховор элементийн 80 гаруй хувийг хангадаг Баян-Овоо хэмээх том орд бий. Түүнд хуучин 79 компани орж ажиллаж байсан. Одоо дөрвөн компанид л хүдэр өгдөг. Бусдад нь өгөхөө больсон. Тиймээс тодорхой хэмжээний мөнгөтэй болсон, газрын ховрын технологитой, Хятад дотроо хүдэр авч чадахаа больсон хувийн компаниуд сонирхоод орж ирж байна. Бид тэд нараас технологийг нь авахад боломжийн гэж бодож байгаа. Учир нь анхан шатны боловсруулалт, баяжмал, үүн дээрээс исэл гаргах тал дээр Хятад хамгийн том нийлүүлэгч, хэрэглэгч тул технологи талдаа мундаг хөгжсөн. Бүр газрын ховрын тусгай хүрээлэн гэж бий.

Түүнээс биш, Герман ч бай, Япон ч бай шууд орж ирээд технологи байхгүй шүү дээ. Мэдээж өндөр хөгжилтэй орон тул технологио зохиож чадна л даа. Гэхдээ өнөөдрийн хэмжээнд үйлдвэрээ бариад баяжуулаад исэл болгоё гэвэл бүх юм Хятадын үйлдвэрүүдэд л байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж Хятад хэмээх ганц орныг давамгайлуулж болохгүй. Аль болох олон оронтой харьцаж, олон орныг оруулж ирэх хэрэгтэй. Жишээ нь энэ ордод Герман, нөгөөд нь Америк гэх зэргээр улсаас заагаад өгчих ёстой юм. Мэдээж тэдгээр ордыг хувийн компаниуд эзэмшиж байгаа. Тэгвэл тухайн ордыг Германд заагаад өгчихсөн бол лицензийг эзэмшиж байгаа хувийн компани нь Германтайгаа нийлээд ашиглаад явах хувилбар байж болно.

-Газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа улс орнуудтай харилцахдаа аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү явах ёстой гэсэн үг үү?

-Улс орнууд яагаад Монгол руу хошуураад байна вэ. Тэд байгаль орчинд хортой бүх процессыг олборлогч оронд үлдээгээд өөрсдөө цэвэр бүтээгдэхүүнийг хямдаар худалдаж авах зорилготой байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай улсын газрын ховор элементийг олборлож, боловсруулж исэл болгочихоод түүнийг худалдан аваад нутагтаа аваачиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг илүүд үзэж байж болно. Хамаг хортой хаягдал нь манайд үлдэнэ. Тийм учраас хятадууд үнээ өсгөж, квот тогтоосон нь байгаль орчны хувьд зөв бодлого юм. Яагаад гэвэл тус улс төрийн чанга бодлоготой учир байгаль орчны асуудлаа гаргадаггүй, хэчнээн хортой байсан ч түүнийг дараад үйлдвэрлэлээ явуулдаг. Харин манайх шиг ардчилсан оронд нутгийн иргэдээс эхлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Тийм учраас бид сонирхож байгаа орнуудтай эртнээс яриа хэлцэл хийж, аль болох боловсруулалтынхаа эцсийн шат руу явах ёстой. Баяжмал гаргаад байвал Монголын хувьд ашиггүй. Энэ бүх асуудлыг одооноос цэгцэлж зохицуулах шаардлагатай байгаа тул газрын ховор элементийн салбарт төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулсан. Одоо УИХ-аар яаралтай хэлэлцэж батлуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

 

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт


Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 56

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 57

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 58

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 59

Warning: mktime() [function.mktime]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 60

Warning: date() [function.date]: It is not safe to rely on the system's timezone settings. You are *required* to use the date.timezone setting or the date_default_timezone_set() function. In case you used any of those methods and you are still getting this warning, you most likely misspelled the timezone identifier. We selected 'UTC' for 'GMT/0.0/no DST' instead in /home/mininmrw/public_html/modules/mod_vvisit_counter/helper.php on line 63
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр134
mod_vvisit_counterӨчигдөр152
mod_vvisit_counter7 хоног134
mod_vvisit_counterЭнэ сар2780
mod_vvisit_counterНийт580277