Нүүр

Шинэчлэгдлээ mininginvestment.mn

Л.Баярмандал: Газрын ховорт баримтлах бодлогыг яаралтай батлах шаардлагатай

Өнгөрсөн жил төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулсан юм. Гэвч хуулийн төслийг хэзээ УИХ-аар хэлэлцүүлж батлуулах нь тодорхойгүй байна. Учир нь манай улсын уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлого гараагүй тул газрын ховор элементийн салбарыг тусад нь салгаад бодлогын баримт бичгийг нь батлах боломжгүй хэмээн үзжээ. Монголын газрын ховор шорооны холбооны ерөнхийлөгч Л.Баярмандалтай салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

“Энержи Ресурс”-ын хувьцаа эзэмшигчид нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй

Mongolian Mining Corporation ТУЗ-н дарга, MCS группын ерөнхийлөгч, Ж.Оджаргалын энэ сарын 08-ны өдөр удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр хийсэн ярианаас хүргэж байна.“Энержи Ресурс” ХХК өнгөрсөн оны байдлаар дангаараа улсад 850 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт гэхээр том тоо яриад байдаг. Энэ их хөрөнгийг хаанаас босгож байгаа талаар тэр болгон хүмүүс мэддэггүй. Үүний талаар энгийн ойлголттой байх хэрэгтэй байх. Их хэмжээний ашиг олоод байгаа учраас энэ их хөрөнгө босч байгаа байх гэж ойлгож магадгүй. Тэгвэл энэ нь буруу ойлголт юм. Бид одоогийн ашиг, мөн ирээдүйд олох ашгаа урьдчилан тооцоолж барьцаалан асар их зээл авч хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид одоо 600 тэрбум төгрөгийн бонд гаргаж орон нутгийн хөгжил болон “Энержи Ресурс”-т хөрөнгө оруулалт хийж байна

 

“Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно

Канадын “Сентерра Гоулд” компани Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэдгийг Bloomberg мэдээллээ. Энэ сарын 9-ний өдөр компани уг зөвшөөрлийнхөө талаар мэдээлсэн байна. Нуруулдан уусгах технологийг хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар багагүй хугацаанд хөөцөлдөж, эсэргүүцэлтэй тулгараад байсан юм. Ийнхүү холбогдох зөвшөөрлүүдийг нь авснаар уурхайн үйл ажиллагааг дахин явуулж арванхоёрдугаар сараас эхлэн сар бүр 2.000 унц алт олборлох таамаглалтай байгаагаа “Сентерра Гоулд” мэдэгджээ.Үүнээс гадна тус компани Ашигт малтмалын газраас “Алтан Цагаан Овоо” төсөл дээрээ олборлолтын лиценз авчээ. “Алтан Цагаан Овоо” төслийн хайгуул эрчимтэй хийгдэж байгаа юм.

 

Хятадад нүүрсний үнэ өсөхгүй байж болзошгүй

Сүүлийн саруудад буурсаар байсан нүүрсний үнэ тогтворжиж эхлэв. Энэ хандлага уул уурхайн салбарынхан, тэр дундаа нүүрс нийлүүлэгчдэд бага ч болов найдлагыг төрүүлээд байна. Нүүрсний үнэ хэтэрхий хямдаас болоод зарим компани нүүрс тээвэрлэхээ хойшлуулаад байсан юм. Хятад бол хамгийн том нүүрс импортлогч орон бөгөөд өмнөд хөршийн нүүрс худалдан авалтын багахан хэмжээний савлагаа л гэхэд олон улсын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэхүйц байгаа нь сүүлийн хэдэн өдрүүдэд харагдлаа. Нүүрсний үнийг тохирох гэсэн гэрээлэгч талуудын хэлэлцээр болон Хятад руу зөөвөрлөх найман сая гаруй тонн нүүрсний тээвэрлэлтийг хойшлуулсан зэрэг нь 2013 оны нүүрсний импортод хүртэл нөлөөлж болзошгүй болоод байна. Нэрээ хэлэхээс татгалзсан Шанхайд төвтэй нүүрс нийлүүлэгч компанийн төлөөлөл “Хятадын нүүрс нийлүүлэгчдийн хувьд энэ жил томоохон сорилт боллоо.

   

Page 1 of 426

  • видео мэдээ

  • Фото мэдээ

Мэдээний төрлүүд

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

  • Алт

  • Зэс

  • Төмөр

  • Уран

  • Нүүрс

  • Шинэ нийтлэл

  • Их уншигдсан

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр29
mod_vvisit_counterӨчигдөр149
mod_vvisit_counter7 хоног29
mod_vvisit_counterЭнэ сар3259
mod_vvisit_counterНийт509638